Ророноа зоро

Зорогийн тухайд. "Дэрсэн малгайт" багын хүчтэй гишүүн , 3 сэлэм хэрэглэгч. Зоро бол чөтгөрийн жимсгүй боловч хүчирхэг далайн дээрэмчин юм. Далайн дээрэмчин болохоосоо өмнө Далайн дээрэмчний ангууч хийн амь зууж байсан бөгөөд тэр өөрийн бага байхдаа найз куйнадаа амалсан амлалт болох дэлхийн №1 сэлэмчин болохын тулд шаргуу хичээллэж, хамгийн хүчирхэг сэлэмчин болох Харцагийн нүдийг(mihawk)хайж байхдаа мөрий тавин. Усан цэргүүдэд алуулах гэж байхад Лүффи аварч түүний накама болсоноор аялалд гарна..Түүний багын найз болох куйна үхэхэд Зоро №1 сэлэмчин болно гэдгээ эрс шийддэг. Нэр:Ророноа Зоро Хоч: робинийхоор "Ноён Бушидо""Кэнши-сан" "чөтгөрийн цавчигч Зоро" Санжигийнхаар "Кактусан толгойт" Нас: (аниме) 19 (манга) 21 Өндөр: 178 см Хийх дуртай зүйл: Бэлтгэл, Хүчирхэг дайсантай тулах, боломж гарвал унтах. Хэлэх дуртай үг: "Би энд дуг хийлээ." "№1 сэлэмчин болтол дахиж ялагдахгүй" Зан: Шударга, зоригтой,өөрийн хэрэг болоогүй л бол дүлий дүмбэ оргиж байдаг хүн. Бусад накама нараас илүү Лүффиг ойлгодог. Баунти: 120.000.000 бэри Үнэт зүйлс: Зорилго, Куйнагийн мэйто, накама нар нь Зорилго: Дэлхийн №1 сэлэмчин болох Зэвсэг: Зоро 3 сэлэм хэрэглэдэг Santōryū (Three Sword Style). Мөн тэрээр 12supernova гийн нэг (гранд лаяны эхний хэсэгийн төгсгөл болох шабоди арал дээр ирж чадсан 100саяаас илүү Баунтины шагналтай 12далайн дээрэмчидын нэг.) Сэлэмны тухайд бол : Эхний сэлэм болох Цагаан катана Вадо Ичимонжи нь алдартай Мэйто бөгөөд бага байхад нас барсан найз Куйнагаас авдаг. үнэ 20сая бэри Хоёр дахь сэлэм болох Сандай Китэцү буюу 3р чөтгөр устгагч(зүсэгч) Гурав дахь буюу юубайшири Зоро өөрийн гараа дэнчинд тавьж сандай китэцүг туршиж үзсэний дараа дэлгүүрийн эзэн өөрт байгаа хамгийн үнэтэй/алдартай сэлмээ өгдөг нь энэ гэвч энэ сэлэм нь энэл лоббитой тулалдах тулааны үеээр хугардаг. Сүүлийн сэлэм болох Шүсүй Энэ сэлэмийг зоро триллер барк дээр Вано улсын домогт үхсэн дайчин Рюүматай тулалдаж авдаг. Шабоди аркын үеээр лүффигийн баг бүхэлдээ Кума,Кизару хоёрт бут цохиулж тардаг ба зорог кураягана арал буюу бүүдгэр арал уруу цөлсөн байдаг түүний дараагаар лүффигийн ах Эйс үхсэнээр зоро өөрийгөө илүү хүчирхэг болгохын тулд өөрийн даван гарахыг хичээж байгаа михавкд шавь орж хоёр жилийн турш михавктай бэлтгэл хийдэг. Нэмж хэлхэд элдэв санал хүсэлт байвал доор биш харин сайтын хажуу талд байгаа "Нэмэлтүүд" гэсэн хэсэгт байгаа сэтгэгдэл дээр бичиж үлдээж байгаарай бусад нь ч уншихад амар байх болно гэж бодлоо :D

2 сэтгэгдэл: