ONE PIECE дүрүүдийн талаар # 1 (GOL D. ACE буюу галт нударга эйс)

энэ зуны мэнд хүргий ингээд уанпийс хэмээх аниме ийн талаар мэдэхгүй хүн сонсоогүй нохой ч гэж байхгүй биз 
за тэгээд onepice ийн тухай мэдээлэл оруулхаар шийдээд хэний тухай оруулдаг юм билээ гээд бодож байтал onepiece ийн чимэг болсон дүрүүдийн нэг болох Gol D.Ace буюу Portgas d. Ace ийн тухай тайлбар роуулий гэж бодлоо
Лүффи-н хуурай ах, Далайн дээрэмчний хаан Гол Д. Рожер цорын ганц хүү юм . Түүнийг төрөх үед түүний эцэг цаазлагдсан бөгөөд Рожер үхэхийн өмнө түүнийг Лүффи-н өвөө, Монки Д. Гарп-д захиж үлдээдэг. Лүффи болон Сабо хэмээх жаалтай тэр гурав саке тулган ууж ах дүүгийн барилдлага тогтоодог. Мөн Эйс-н гаран дээр ASCE гэсэн шивээсний S үсэг дээр Х тавьцан байхыг Сабог дурсдагийн жишээ гэж таамагладаг. Түүнийг бага байхад хүмүүс бүгд Рожерыг муу хэлдэг байсан нь түүнд таалагдаггүй байлаа. Тэрээр аавыг нь муулсан хүмүүстэй үргэлж зодолдож байдаг байв. Эйс Лүффи хоёр багаасаа далайн дээрэмчин болох хүсэлтэй байдаг байлаа. Гэвч өвөө нь болох Монки Д. Гарп усан цэрэг байсан тул эрс эсэргүүцэж тэднийг хэзээ нэгэн өдөр хүчтэй усан цэрэг болгоно гэж бэлтгэсэн ч тэд мөн л зөрүүдэлдэг хэвээрээ байлаа. Эйс Лүффитэй адил гэнэт унтаж, их иддэг байсан ч түүнийг бодвол эргэцүүлэн бодох чадвар сайтай нэгэн байв. Тэр Лүффиг далайд гарахаас 3н жилийн өмнө далайн дээрэмчин болох замналаа эхэлж өөрийн "Гил Далайн дээрэмчид"-г бүрдүүлжээ.

Тэр шилдэг шинэ далайн дээрэмчдийн нэг байсан тул түүнд Шичибукай болох боломж байсан ч тэр татгалзаж Шинэ Ертөнцөд нэвтрэн хамгийн хүчирхэг далайн дээрэмчин Цагаан Сахалттай тулалдахаар явдаг.
Image
Гэвч тэр түүнийг дийлсэнгүй, харин Цагаан Сахалт түүнийг өөрийн багт нэгдэхийг урьж хүүгээ болгохыг хүсдэг.
/P.S: Цагаан сахалт багийнхаа бүх гишүүдийг төрсөн хүү шигээ хайрлаж хүүгээ гэж үздэг./
Image
Эйс Цагаан Сахалт далайн дээрэмчдийн эгнээнд орж хоёрдугаар салааны захирагч болдог.
Түүний багийн Маршалл Д. Тийч (одоо гарч байгаа шинэ ертөнцөд бол хамгийн аюултай нэгэн болсон )  гэх гишүүн багийн онцгой дүрмийг зөрчин багийнхаа гишүүнийг алаад зугтсан тул Эйс захирагчын хувьд түүнийг шийтгэхээр аянд гарна.
Мөн Лүффитэй уулзаж усан цэргийн ахмад Смокероос хамгаалдаг.

Цаашаа салаад Тийч-г олж уулзан тулалдсан боловч түүнд ялагдаж эцэст нь Тийч түүнийг засгийн газарт аваачиж тушаадаг.
Image
Засгийн газар түүнийг цаазаар авахаар болж Уан Пийс-н ертөнцийн агуу тулаан эхэлнэ.
Image
Эйс-н амийг хамгаалах энэ тулаанд:
Лүффи болон экс Шичибукай нар Дэлхийн хамгийн хүчтэй Далайн дээрэмчний баг болох Цагаан Сахалтын багтай хамт
800 жилийн түүхтэй Дэлхийн засгийн газар бол Шичибукай нартай тулалдана.
Image
Энэ дайнд Эйс-г аварсан боловч түүний Цагаан Сахалтыг гэсэн сэтгэлээс болж зугтахаа больж, эцэст нь Лүффи-н урдуур орж нас бардаг.
Image
мөн энэ бол үнэхээр тасархай арк бөгөөд Цагаан Сахалт гэх агуу хүнийг хэрхэн амьлуулсан Одаг бишрэх болно !


Төрсөн өдөр: 1 сарын 1
Нас: 20 /үхсэн/
Өндөр: 185см
Баунти: Тодорхойгүй. Гэхдээ нилээн их. саяхан одагийн үзсгэлэн гаргахадаа асе ийн баунти г 350.000.000 сая байсан гэж байсан байхаа
Идсэн чөтгөрийн жимс: Мера Мера но ми - дөл дөл жимс
Төрөл: Логиа
Хоч: Галт Нударга Эйс
Хэлэх дуртай үг: тэнэгээ
Зан чанар: Хүнлэг, зөөлөн, зоригтой, шийдэмгий
Үнэт зүйлс: Лүффи болон нэр хүнд, Цагаан Сахалт ба багийнхан
Зорилго: Цагаан Сахалтыг Далайн дээрэмчний хаан болгох
Чадвар: Галаар янз бүрийн юм хийнэ дээ маш олон төрөлын юм хийдэг болхоор бичсэнгүй үлдээлээ :P


0 сэтгэгдэл:

Post a Comment